Thursday, September 17, 2026

Хараагүй иргэдэд зориулж явган хүний гарцуудад дуут дохио суурилуулж байна

Date:

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасны дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлөөс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийг салбар бүрт байгуулан, тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн 2021 оны төлөвлөгөөнд тусгасны дагуу Улсын их дэлгүүр, 75 дугаар сургууль, АПУ компани, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замын уулзвар зэрэг томоохон явган хүний гарцад хараагүй хүмүүст зориулсан дуут дохиог ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран суурилуулаад байна. Цаашид ч энэ ажил үргэлжлэх юм.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байлгах, нийтийн тээврийн буудал, зогсоолд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, агаарын тээврээр үйлчлүүлэхэд хөнгөлөлт үзүүлэх, жилд нэг удаа хот хооронд үнэгүй зорчих зэрэг бодлогын асуудлыг тусган үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлжээ.

Тус дэд зөвлөлөөс тэргэнцэртэй иргэдэд зориулсан тусгайлан тоноглосон бага оврын автобусыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт өнгөрсөн жил хүлээлгэн өгчээ.

Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан “Дөрвөн бэрх хөгжил” сантай хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын 29, 116 дугаар тусгай дунд сургууль болон 186 дугаар тусгай цэцэрлэгийн гаднах орчинд үнэлгээ хийж, хүүхдүүдийн ая тухтай сурч боловсрох орчныг бүрдүүлээд байгаа юм.

Мөн төмөр замын үйлчилгээний чиглэлээр зорчигчийн 482 дугаар вагоныг МNS 5876:2012 стандартыг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан дотоод нөөц бололцоогоо ашиглан өөрчлөн тоноглосноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргэнцэртэйгээ төмөр замаар хүндрэл чирэгдэлгүй, ая тухтай аялуулах боломжийг бүрдүүлснээр 2160 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ая тухтай тээвэрлэдэг болоод байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал...

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

Нийслэлийн ерөнхий боловсролын 3000-аас дээш хүүхэдтэй 38 сургуулийг 3...

Баавгайн аюулаас сэргийлэх талаар БОУАӨ-ийн сайдын албан даалгавар гарчээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 09...

Баялгийн өгөөжийг нэмэгдүүлж, ногоон шилжилтийг хурдасгах “Mining Week – Mine Pro 2026”

Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон эрдэс...