Saturday, November 23, 2024

Гандангийн ерөнхий хэв маягийг алдуулахгүйгээр төлөвлөлт хийнэ

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. “2040 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-д арваннэгдүгээр сард танилцуулна. Үүний дараа хэсэгчилсэн төлөвлөгөө гаргаж, Гандангийн төлөвлөлтийг хийнэ” гэдгээ Хотын дарга танилцууллаа. Ерөнхий сайд “Зураг төсвөө гарган танилцуулж, хоёр долоо хоногийн дотор Засгийн газарт оруулаарай. Ирэх жил дэд бүтцийн ажлыг шийднэ. Гэхдээ Гандангийн ерөнхий хэв маягийг алдуулахгүй байхад анхаар. Мөн иргэдэд ач холбогдолтой байх шийдлийг эрэлхийлээрэй” гэсэн юм.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 1694 га талбайд 1899 нэгж талбарыг чөлөөлж 10287 айлын орон сууц ашиглалтад оруулаад байна. Өмнөх жилүүдэд дунджаар 1400-1500 айлын орон сууц ашиглалтад орж байсан бол 2021 оноос жилд 2500-2800 айлын орон сууцыг ашиглалтад оруулж эрчимжүүлэхээр төлөвлөн, нийт 12.375 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Баянгол дүүрэгт хоёр байршлын 57.3 га талбайд хоёр төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 830 нэгж талбарын 29 нэгж талбарт газар чөлөөлөлт хийгдэж, 112  айлын орон сууц ашиглалтад орсон. Дүүргийн 10, 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 93 га газарт гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах бичил 7 орон сууцны хорооллын А,Б,В блокийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагджээ. Гүйцэтгэгч шалгарч,  барилга угсралтын ажил 112 айлын орон сууц ашиглалтад орсон, 223 айлын орон сууц баригдаж байна.

Баянгол дүүргийн гэр хорооллын  өрхийн 20-30 хувийг төвлөрсөн усан хангамжийн системд холбоно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн 1-р үе шатны ажлын хүрээнд Улаанбаатар хотын Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх шугам хоолой, Тасганы усан сангаас 3,4-р хорооллын усан сан хүртэлх цэвэр, бохир усны шугам хоолойн угсралтын ажлыг 2018 оноос хэрэгжүүлж байгаа. Цэвэр усны шугам 12 км, бохир усны 1.6 км шугамын угсралтын ажил 45 хувийн гүйцэтгэлтэй  байна. Баянгол дүүргийн гэр хорооллын  өрхийн 20-30 хувийг төвлөрсөн усан хангамжийн системд холбох нөхцөл бүрдэнэ.

Европын хөрөнгө оруулалтын банкны 17 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар /25 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан  12.08 км цэвэр усны шугам, 1.7 км ариутгах татуургын шугам хоолойн барилга угсралтын төсөл 2018-2021 онд хэрэгжих бөгөөд барилга угсралтын ажил 70 хувийн явцтай байна. Төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийг цэвэр усаар хангах 5.8 км ус дамжуулах шугам, хоногт 1000  шоо метр цэвэр ус хуримтлуулах хүчин чадалтай усан сан, хоёр насос станц бүхий УСАН САН 2020 онд ашиглалтад оржээ. Усан сан нь ус хангамжийн эх үүсвэр нь төвлөрсөн системээс 3,4-р хорооллын эцэст байрлах усан сангийн насос станцаар дамжуулан усаа хуримтлуулж,  Баянхошуу дэд төв доторх 5.1 км усан хангамжийн  шугам хоолойгоор дамжуулан барилга байгууламжийг цэвэр усаар хангана. Баянхошуу дэд төв орчим байрлах 3466 өрхийн 13163 иргэнийг ундны усаар хангагдах боломжийг бүрдүүлсэн ач холбогдол бүхий төсөл юм.

Төрийн үйлчилгээний дэд төв байгуулна

Баянгол дүүргийн 9, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр 24.5 га талбай бүхий байршилд гэр хорооллын 200-300 өрхийг инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангах “Төрийн үйлчилгээний дэд төв” байгуулахаар төлөвлөсөн. Дэд төв нь усан хангамж, ариутгах татуурга, дулаан хангамж, цахилгаан холбоо, дохиолол хангамжаас гадна Төрийн үйлчилгээний нэг цэгийн төв, Гал унтраах анги, Эрүүл мэндийн тусламжийн төв, “БАЯНГОЛ” соёл амралтын бүс байгуулах зэрэг цогц шийдэл бүхий бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм.

Төсөл хэрэгжсэнээр төвийн байршлаас алслагдмал зургаан гэр хорооллын 63079 өрх, 231515 иргэдэд төрийн үйлчилгээг төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, гэр хорооллын нутаг дэвсгэрийг орчин цагийн хотын соёл, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл аюулгүй, тохилог орчинтой болгон хөгжүүлэх ач холбогдолтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...