Tuesday, August 18, 2026

Налайхын зам, барилгын ажлын явц 81 хувьтай байна

Date:

Налайхын авто замын өнгө хучилтын ажил үргэлжилж байна. Тодруулбал, Налайхаас хот руу чиглэсэн авто замын өнгө хучилтын ажил бүрэн хийгдсэн. Харин Баянзүрхийн гүүрнээс Налайх чиглэлд замыг хэсэгчлэн хааж, хучилтын ажлыг хийж байгаа юм.  Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх тус 20.9 км зам, барилгын ажил 81 хувьтай байгааг албаныхан хэлж байлаа.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох “2020 онд нэг чиглэлийн замынхаа өнгө хучилтыг хийсэн юм. Өнгөрсөн жил есдүгээр сарын 15-наас нэг сар хагас ажиллаж, цар тахалтай холбоотойгоор ажил хийгдээгүй. Харин энэ жилийн ажил өнгөрсөн тавдугаар сарын 20-нд эхэлсэн. Өдгөө өнгө хучилтын ажил үргэлжилж байна. Дөрвөн эгнээ бүхий 20.9 км замын ажлын хүрээнд туслах 3.7 км зам, 38 цэгт ус зайлуулах хоолой, 21 метр урт гүүр, мал, амьтанд зориулсан болон машин гарах тус бүр нэг нүхэн гарц хийхээс өнгө хучилтын ажил үлдсэн. Зургадугаар сарын 30-нд өнгө хучилтын ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Үлдэгдэл ажлыг долдугаар сард багтаан хийж дуусгана” гэв.

Өнөөдрийн байдлаар хятад, монгол 170 орчим ажилтан өнгө хучилт, туузан хашлага, гялбаа сарниулагч суурилуулах, ус зайлуулах хоолойн амсрын бэхэлгээ зэрэг ажил хийж байгаа аж. Тус замын ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа “Мөнхөд ашдын зам” ХХК-ийн зөвлөх Д.Нанзаддорж “Бид замын технологи, ажлын чанар, явцад хяналт тавьж, 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Замын чанар сайн байгаа” хэмээв. Налайхын замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хийж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Же Мён энхийн хэлэлцээ эхлүүлэхийг Хойд Солонгост уриалав

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч бямба гарагт олны өмнө...

“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад орлоо

Шинэ эдийн засагт шилжих эхлэл "Ногоон өртөө" Өнөөдөр нээлтээ хийсэн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...