Thursday, October 1, 2026

Техникийн хяналт, үзлэгийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна

Date:

Улаанбаатар хотын Техникийн хяналтын үзлэгийн төвүүд ажлын ачаалал, дарааллыг бууруулах зорилготойгоор уртасгасан цагаар ажиллаж байна.

• Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв Даваа-Баасан: 08:00-20:30 Бямба-Ням: 08:30-19:00

• Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв Даваа-Баасан: 07:30-20:30 Бямба-Ням: 08:00-19:00

• Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв Даваа-Баасан: 08:00-20:30Бямба-Ням: 08:30-19:00

Үнийн тариф: Суудлын машин-22.000 ₮ Ачаа, Автобус, Механизм-33.000 ₮ Мотоцикл, Чиргүүл-11.000 ₮

Монгол Улсын хэмжээнд 2021 оны тавдугаар сарын 25-ны байдлаар нийт 1176167 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс: дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 300.266, бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 513.646, хийн хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 240.079, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 387, хосолсон /HYBRID/ хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 260.388, баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл 590.799, зүүн гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл 447.549 байна.

Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдах хугацаа нь өмнөх жилийн үзлэгт орсон сар, өдрөөр тооцон дуусдаг бөгөөд улсын дугаарын сүүлийн оронгоор тээврийн хэрэгсэл ашигласны татвараа төлдөг билээ. Тиймээс тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхнийг УОК-ын гаргасан шийдвэрийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин үйлчлүүлж, техникийн хяналтын үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг Авто тээврийн үндэсний төвөөс уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндэсний баялгийн сангийн шинэчлэл, уул уурхайн салбарын төлөвийн талаар санал солилцлоо

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Төслийн удирдлагын газрын...

Улаанбаатарт газрын тосны агуулахын цогцолбор барихад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй...

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий...