Thursday, September 17, 2026

Нийслэл орчмын ногоон бүсэд иргэд олноор зорчиж байна

Date:

Нийслэлийн Онцгой байдлын газраас ногоон бүсийн эргүүл хяналт, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Амралтын өдрүүдэд ногоон бүсэд иргэд явган аяллаар зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж, уулын амуудын зорчих хэсэгт ачаалал үүссэн. Энэ нь ой хээрийн түймэр гарах эрсдэлийг мөн дагуулж байна. Хэдийгээр нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр хуурайшилтын үед ногоон бүсэд зорчихыг хориглосон ч иргэд эрүүл мэндийн шалтгаанаар ногоон бүсэд аялж зугаалсаар байгаа юм.

Ногоон бүсийн галын аюулгүй байдлыг хангах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналт өдөр бүр зохион байгуулагдаж, санамж сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэж байна.

Иргэд , олон нийт ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг сайтар хангаж, түлсэн галын үнс нурам, татсан тамхины ишээ гүйцэд унтрааж галын аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялгийн өгөөжийг нэмэгдүүлж, ногоон шилжилтийг хурдасгах “Mining Week – Mine Pro 2026”

Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон эрдэс...

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны...

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

Есдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан...