Wednesday, April 22, 2026

У.Хүрэлсүхийг МАХН-ын 100 жилийн ойн медалиар шагнажээ

Date:

МАХН-ын ээлжит бус их чуулган өнөөдөр хуралдаж МАН болон МАХН нэг нам болох уриалгыг танилцуулж, хоёр намын нэгдэх асуудлыг хэлэлцжээ.

Энэхүү чуулганд МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцсон байна. Тэрбээр МАХН-ын гишүүдэд хандан “Хэдийгээр МАХН, МАН-ын гишүүд дэмжигчид тухайн үед нийгэм, эдийн засгийн асуудал, шийдлийн хувьд зарчмын өөр байр суурьтай байж одоогоос 10 жилийн өмнө тус тусдаа улс төрийн үйл ажиллагаагаа явуулж байсан бол өнөөдөр бид нэгдэн нийлж, нэг нам болж, туурга тусгаар Монгол Улсынхаа цаашдын хувь заяаны төлөө хамт зүтгэхээр боллоо. Ардын намынхаа, Ардын хувьсгалынхаа шинэ зууны түүхийн эхлэлийг бид хамтдаа эхлүүлж байгаагаараа гайхалтай сайхан өдөр болж байна” гэжээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Нэг нууцыг задлахад, гуравдугаар сарын 1-ний өдөр би У.Хүрэлсүх даргын гараас МАН-ын 100 жилийн ойн медалийг авсан. Одоо би МАХН-ын 100 жилийн ойн медалийг У.Хүрэлсүх даргадаа гардуулж байна. У.Хүрэлсүх дарга маань том сорилтод орж, сонгуульд нэр дэвшсэн. Тиймээс МАН, МАХН нэг цул болж, улс орныхоо төлөө томоохон үйл хэрэг бүтээнэ гэж дотроо бодож зорьж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь сонгууль та бидний ялалтаар өндөрлөх болтугай” гэсэн байна. Ийнхүү Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёр нэгдэн нийлсний дурсгал болгож, бие биеэ ойн медалиар шагнажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан” үндэсний баялгийн сангийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 96 мянган тонн нүүрс арилжаалжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 04 дүгээр сарын 17-ны...

Нийслэлийн ЕБС-ийн англи хэлний багшийн дутагдлыг филиппин багшаар нөхөх асуудлыг танилцуулжээ

НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаан боллоо. Хуралдааныг нээж НИТХ-ын...

Ажлын байр нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээдэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ төр худалдан авалтаар дэмжинэ

Төрийн цахим дэлгүүр дэх эх оронч худалдан авалт “Дотоодын үйлдвэрлэлийг...