Thursday, August 13, 2026

Нийслэлийн ИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн санаачилгаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 500 мод тарилаа

Date:

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан Үндэсний мод тарих өдөр, Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д Гэр бүлийн төгөл байгуулах ажлыг эхлүүллээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд, Нийслэлийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Үнэнбат, Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба болон Хурлын Ажлын албаны төлөөлөл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 500 мод тарьсан юм. Цаашид мод тарьсан уг хэсэгт нийслэлийн ИТХ болон ЗДТГ-тай хамтран бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар “Эмэгтэйчүүдийн зөвлөл улс төрийн нам үл харгалзан нийслэлийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ. Бид энэ онд үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд ажиллахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан сэдэвчилсэн цахим сургалтуудыг зохион байгуулж байна. Мөн өнөөдөр  “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д “Гэр бүлийн төгөл” байгуулах эхний ажил буюу 500 мод тарьж байна” гэв.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жилд дунджаар 5000 мод тарьдаг. Энэ жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 3000 мод тарих төлөвлөгөөтэй. Тус хүрээлэн нь дангаараа нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг бөгөөд Азидаа зургаадугаарт ордог томоохон хүрээлэнгийн нэг юм.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд 140.000 орчим мод тарин, арчлалтыг жилийн 4 улиралд хийж байгаа. Иймээс манай хүрээлэнгийн модны ургалт 98.5 хувьтай байна. Энэ жил тавдугаар сарын 15-наас эхлэн сарын хугацаанд мод тарих ажил үргэлжилнэ. Иймээс нийслэлчүүд та бүхний өмнө мод тарих ажил нээлттэй байгаа” гэдгийг онцоллоо.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн бүх нийтээр мод тарьж эхэлсэн. Энэ хугацаанд давхардсан тоогоор 1.7 сая гаруй иргэн, 71.800 аж ахуйн нэгж байгууллага нэгдэн 13.7 сая мод, бут тарьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...