Saturday, November 23, 2024

Шилдэг татвар төлөгчдийг зарлалаа

Date:

Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэдэг. Энэ жилийн тухайд Таны төлсөн татвар тахлыг давах дэм уриатайгаар зохион байгуулагдаж байна. 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал 2020 оны ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ-үүдийг зарлалаа.Татварын хуулийг хамгийн сайн биелүүлсэн ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ-өөр 20 аж ахуйн нэгжийг, сегмент тус бүрээр таван шилдэг аж ахуйн нэгжийг тодруулсан юм.

Мөн  ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ-өөр 10 иргэнийг шалгарууллаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн иргэн Ж.Оджаргал, Ж.Од, Л.Элдэв-Очир, Л.Чинбат, Л.Болд, Д.Ончинсүрэн, Б.Уянга, Баянзүрх дүүргийн иргэн Д.Сүрэнхорлоо, Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Энхбаяр, Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Баттулга нар шалгарлаа. Эдгээр 10 иргэн нийт дүнгээрээ 15.1 тэрбум төгрөгийн татварыг төлсөн байна.

ХАМГИЙН ИХ ТАТВАР ТӨЛСӨН 10 аж ахуйн нэгж

Эрдэнэт үйлдвэр ТӨАТҮГ,

Эрдэнэс таван толгой ХК,

 Оюу толгой ХХК,

АПУ ХК,

Энержи ресурс ХХК,

Болдтөмөр ерөө гол ХХК,

Спирт бал бурам ХХК,

ТИ ЖИ ВИ СИ ӨҮ ХХК,

Хүрэн толгой коал майнинг ХХК,

Тавантолгой ХК

ХАМГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАСАН ТАТВАР ТӨЛӨГЧ 10 аж ахуйн нэгж

Эрдэнэт үйлдвэр ТӨАТҮГ,

Эрдэнэставан толгой ХК,

Хүрэн толгой коал майнинг ХХК,

ХААН БАНК ХХК,

Энержиресурс ХХК,

Ти Ти Жи Ви Си Өү ХХК,

Тийсс Монгол ХХК,

Бодь-Интернэшнл ХХК,

Монголын алт МАК ХХК

М Си Эс Протерти ХХК

АЖЛЫН БАЙРАА САЙН ХАДГАЛСАН ТАТВАР ТӨЛӨГЧ 10 аж ахуйн нэгж

Таван толгой түлш ХХК,

Мобиком корпораци ХХК,

Юнител ХХК,

Номинхолдинг ХХК,

Таванбогд фүүдс ХХК,

Өндөр алтайн зам ХХК,

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК,

Багануур ХК,

Жимобайл ХХК,

Жүр-Үр ХХК гэсэн аж ахуйн нэгжүүд шалгарлаа.

Шинэчилсэн татварын багц хууль анхны жилдээ хэрэгжсэн. Хууль хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан хүндрэл бэрхшээл, ойлголтын зөрүүг тодруулах зорилгоор “Татвар төлөгчөө сонсъё” цахим хэлэлцүүлгүүдийг фэйсбүүк, клубхаус сошиал сайтуудаар дамжуулан өдөр бүр хийж, татвар төлөгчдийн санал хүсэлтийг нэгтгэх юм. Мөн татвар төлөгчдийн өдрүүдийн үеэр шинэ хууль, журам, аргачлал, цахим татварын үйлчилгээний тухай том, дунд, жижиг, бичил, хувь хүн хүмүүсийн хэрэгцээнд тулгуурласан 17 төрлийн цахим сургалтыг Татварын ерөнхий газрын газар, хэлтсүүд, ТТТГ, НТГ, аймаг, дүүргийн татварын хэлтсүүд өөрийн харьяа татвар төлөгчдөд зориулан хуваарийн дагуу зохион байгууллаа. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...