Wednesday, August 12, 2026

Нийслэл, дүүргүүдийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүн хуралдлаа

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зургадугаар сарын 9-нд зохион байгуулахаар товлосон. Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд нийслэл, дүүргүүдийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнтэй өнөөдөр санал солилцож, уулзжээ. Нийслэлийн хэмжээнд 457 хэсгийн хороонд 3793 төрийн алба хаагч ажиллахаар томилогдоод байгаа юм.

Энэ удаагийн сонгууль коронавируст халдварын цар тахалтай үед зохион байгуулагдах гэж байгаа тул цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг боловсруулж батлуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын  А/357 дугаар захирамжаар нийслэлийн бүх шатны сонгуулийн байгууллагын сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулах, сонгуулийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон юм. Энэ нь нийслэлийн бүх шатны сонгуулийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй явагдах нөхцөлийг бүрдүүлнэ. Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөллийг оруулж байгаа. Сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан  төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний алба хаагчийг нээлттэй бүртгэсний үндсэн дээр томилон ажиллуулж байгаа нь энэ жилийн сонгуулийн онцлог болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...