Thursday, August 13, 2026

Соёл урлаг, соён гэгээрүүлэх зөвлөл байгуулагдлаа

Date:

Нийслэлийн Онцгой байдлын газраас бие бүрэлдэхүүний хууль эрх зүйн мэдлэг, ёс зүй, итгэл үнэмшил, эх хэл, түүх, зан заншил, соёл урлаг, уран сайхан, гоо зүйн боловсрол, хүмүүжил, соёлын ерөнхий түвшинг дээшлүүлэх зорилгоор орон тооны бус Соёл урлаг, соён гэгээрүүлэх зөвлөлийг байгууллаа. Зөвлөлийг тус газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй тэргүүлэх бөгөөд удирдлага зохион байгуулалт, соёл урлаг, спортын арга хэмжээ, соён гэгээрүүлэх гэсэн 3 чиглэлээр нийт 19 ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Тодруулбал, урлагийн авьяастнуудыг тодруулах, хөгжмийн хамтлаг байгуулах, явган болон уулын аялал, алхалтыг хөгжүүлэх, алба хаагчдын ар гэрт алба сурталчлах өдөрлөг зохион байгуулах, “Хамгийн олон номын сантай анги”, “Номын сайн нөхөр”, “Монгол бичгээр хэн сайн бичих вэ?” зэрэг уралдаан зарлаж дүгнэх ажлуудыг зохион байгуулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...