Wednesday, June 18, 2025

Энхтайваны гүүрний замыг нээлээ

Date:

Энхтайваны гүүрний хэв гажилтын заадас засварын ажлыг төлөвлөгөөгөөр наймдугаар сарын 1-нд хийх байсан. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд энэ ажлыг хийх үүрэг өгснөөр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд засварын ажил эхэлсэн юм. Мөн Хотын дарга ганц хэв гажилтын засвар гэлтгүй явган хүний зам, хашлага, асар, гэрэлтүүлэг зэрэгт шаардлагатай засваруудыг хийх чиглэл өгсөн. Энэ дагуу засварын ажлыг хийж, замыг өнөөдөр нээлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Энхтайваны гүүрний 7200 ам метр талбайн зорчих хэсгийг гурван см хэртэй хуулж, шинээр асфальтан хучилт хийсэн. 54 гэрлийн шонг авч, шинэчилж, будаж, гэрэлтүүлгийг бүрэн солилоо. Энхтайваны гүүрний дөрвөн асарт засвар хийж, өнгийг шинэчилж, сайжруулсан. Гүүрний хоёр талын явган хүний 1400 ам метр замд олон улсын түвшинд хийгддэг гүйлтийн зориулалтын резинэн хучилт хийхэд замын түүхий эд 400 ам метр  орчим талбайд дутсан. Энэ нь БНХАУ-ын Эрээн хотын хилийн боомтод зориулалтын бараа, материал саатсантай холбоотой. Ирэх бямба гарагт түүхий эд ирэхээр дутсан талбайн резинэн замыг хийж гүйцэтгэнэ. Үлдсэн засварыг хийхэд зам хаахгүй, явган зорчигч мөн явна” гэв. Түүнчлэн Энхтайваны гүүрний хоёр талын 1400 метр урт хашлагыг стандартын дагуу 2-3 давхарлан буджээ. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор түүхий эдийн нөөц хангалтгүй байснаас гадна Энхтайваны гүүрний замын эвдрэл төлөвлөснөөс их байсан учраас резинэн замын түүхий эд хүрээгүйг албаныхан учирлаж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гүүрэн байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулах ажилд гар бие оролцож, сэтгэл гаргасан аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ. Мөн тэрбээр “Улаанбаатар авто замынхандаа баярлалаа, сайн ажиллалаа. Ажлыг үр дүнтэй, ачаалал дааж хийж чадаж байна. Ажилсаг, шуурхай хамт олон юм” хэмээв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

НИТХ-ын дарга А.Баяр “Royal dance” клубийн бүжигчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах...

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбоно

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын төлөөлөгч, “Тархмал эрчим хүчний...

“Zaha Hadid Architects” компанийн төлөөлөгчидтэй “20 минутын хот” үзэл баримтлалын талаар санал солилцжээ

"20 минутын хот" Үндэсний хорооны даргын зөвлөх, Хот төлөвлөгч...

УИХ-ын сонгуулийг ажигласан дүгнэлт, зөвлөмжийг хэлэлцжээ

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир,...