Wednesday, November 18, 2026

Ковидын 815 тохиолдол шинээр бүртгэгдэж, 7 хүн нас баржээ

Date:

ЭМЯ-наас коронавируст халдвар “Ковид-19”-ийн өвчлөлийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 815 тохиолдол шинээр илэрч, улсын хэмжээнд нийт тохиолдол 44016 болжээ. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалж үзвэл дотоодоос 810, эмнэлгээс шалтгаалах халдвар буюу эрүүл мэндийн ажилтан, эмч нар ковидоор өвчилсөн 5 тохиолдол бүртгэгдсэн байна. Улаанбаатарт 711 тохиолдол, хөдөө орон нутагт 99 тохиолдол бүртгэгдсэн аж. Өнгөрсөн 24 цагт 1451 иргэн эдгэрч гарснаар нийт 29984 хүн эдгэрээд байна. Ковидын улмаас өнгөрсөн нэг хоногт 7 хүн нас баржээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...

Ц.Галбадрахын уран хайчилбарын “Үзэсгэлэнт Монгол” цомогийн нээлт боллоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” давхардсан зардлыг бууруулна

Төрийн өмчит компаниудыг илүү үр ашигтай, хэмнэлттэй ажиллуулах шинэчлэл...