Wednesday, February 11, 2026

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки цолтой барилдаж эхэлнэ

Date:

Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын башёгийн банзүкэ буюу эрэмбэ чансаа гарчээ. Ирэх сард макүүчи буюу дээд зиндааг их аварга Хакүхо М.Даваажаргал ганцаар тэргүүлнэ. Учир нь их аварга Какүрюү М.Ананд зодог тайлахаа мэдэгдээд байгаа юм.

Дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдээс Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки цолоо эргүүлэн авч, баруун жигүүрийн хоёроос босч барилдахаар болсон байна. Тэрбээр 2015 оны долдугаар сард озэки цол хүртэж байсан ч хүнд бэртлийн улмаас цолоо алдан, улмаар сүмогийн дороосоо хоёр дахь зиндаа хүртэл чансаа буурсан юм. Гэвч Тэрүнофүжи өнгөрсөн 2020 онд дээд зиндаанд эргэн дэвшиж, долдугаар сарын башёд түрүүлсэн юм. Мөн өнгөрсөн гуравдугаар сард озэки цолны болзолтойгоор барилдан түрүүлж, эзэн хааны цомыг гурав дахиа өргөөд байгаа билээ.

Ирэх сард Кирибаяма Б.Лхагвасүрэн маэгаширагийн зүүн жигүүрийн дөрөв, Хошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн зүүн жигүүрийн тавд, Ичиножо А.Ичинноров маэгаширагийн баруун жигүүрийн зургаад тус тус эрэмбэлэгджээ. Ийнхүү гурван монгол хүчтэн маэгаширагийн дээд хэсэгт хүч үзэх нь. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн зүүн жигүүрийн 10, Чиёошома Г.Мөнхсайхан маэгаширагийн баруун жигүүрийн 11-ээс тус тус босч барилдахаар эрэмбэлэгджээ.

Жюүрёо зиндаанд Азүмарү С.Тодбилэг баруун жигүүрийн гуравт, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар баруун жигүүрийн долоод, Миторюү Б.Төрболд баруун жигүүрийн 10, Дайшохо Ч.Шижирбаяр зүүн жигүүрийн 13-т тус тус эрэмбэлэгдсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлнэ

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг богино, дунд хугацаанд бууруулах...

Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум...

Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ

”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ,...

Нэгдсэн шуурхай удирдлагын төвийн бэлтгэл ажилтай танилцлаа

НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга...