Sunday, April 19, 2026

М.Ганбаатар захиралтай “Тавантолгой түлш” МАН-ын сонгуулийн штаб боллоо

Date:

Улаанбаатар хотын утааг бууруулах зорилго дор “Тавантолгой түлш” компанийг байгуулан ажиллаад чамгүй үр дүнтэй байна. Гэвч төрийн өмчит тус компанийн захирлаар жинхэнэ ажлын талбараас бус нам улс төрийн томилгоо дагасан М.Ганбаатар хэмээх нөхрийг тохоон томилсон нь үр дүнтэй эхлүүлсэн ажлыг хойш татаж мэдэхээр улстөржүүлж байна. М.Ганбаатар Сүхбаатар дүүргийн МАН-ын даргыг сонгох сонгуульд оролцож дарга болсон. Ингэхдээ намынхаа бодлогыг сөрж заалнаас нэр дэвшээд дарга болчихсон. Уг нь Улаанбаатарыг түлшээр хангахад дүүргийн намын дарга байх эсэх ямар ч хамаагүй. Ийнхүү нэгэнт намын бодлого сөрж дарга болсон нөхөр маань МАН-д гэмээ цайруулж, эр бяраа харуулахаар зүтгэж байгаа гэх. Тухайлбал,

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “Тавантолгой түлш” компанийн 550 орчим ажилчныг Сүхбаатар дүүрэгт шилжүүлээд байгаа гэх мэдээлэл байна. Тодотгож хэлбэл Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, М.Ганбаатар үнэлгээ авах зорилготой юм. МАН-ын үнэнч “боол” гэдгээ харуулах гэсэн санаа.

Олон нийт үүнийг “Царцааны нүүдэл” ч гэдэг. Мөнхүү “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрийг Налайх дүүрэгт шинээр барьж, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрээ тэнд нэгтгэх учиртай. Өнөөдөр түлшний хэрэгцээ эрс багасаж бараг зогсож байна. Тиймээс тус компанийн ажилчид журам ёсоор бол эхнээсээ амарч байх ёстой ч Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд зүтгүүлэхээр цалинтай ажиллуулж байгаа гэх.

М.Ганбаатарын МАН-ын удирдлагуудад таалагдах гэсэн энэ ажиллагаа нь тодорхой хэмжээнд дүрэм журам зөрчиж, төсөвт ч нэрмээс болж байгаа нь ойлгомжтой. Намын бодлого сөрөн, дүүргийн намын дарга болж, улмаар МАН-ын удирдлагуудад тал засах зорилго дор төлөвлөөгүй төсвөөр ажилчдаа сонгуульд зүтгүүлэхээр зэхэн, “Царцааны нүүдэл” хүртэл хийж байгаа нь цаанаа том шалтгаантай. Учир нь тэрээр ирэх намар Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуульд МАН-ын нэр дээрээс өрсөлдөх чин хүсэлтэй гэдгийг эх сурвалж хэллээ. Ажил нэрээр улс төрийн карьер хөөж яваа М.Ганбаатарт бол Сонгинхайрхан дүүргийн нөхөн сонгууль бол маш том боломж учраас төрийн ажлаас эхлээд бүх зүйлээрээ дэнчин тавьж байгаа нь ойлгомжтой.

Энэ утгаараа тэр маш олон хууль дүрэм, тогтоол шийдвэр зөрчиж байна. Хамгийн наад зах нь төрийн болон төрийн өмчит байгууллагын аль ч шатны ажилчид алба хаагчдыг сонгуульд татан оролцуулах нь хуулиар хориотой байдаг

. Мөнхүү сонгууль угтсан шилжих хөдөлгөөнийг олноор хийх нь хориотой. Гэтэл М.Ганбаатар “Тавантолгой түлш” компанийн ажилчдыг сонгуулийн ажиллагаанд татан оролцуулаад зогсохгүй хүний эрхэд халдан хэдэн зуугаар нь шилжих хөдөлгөөн хийлгэсэн гэдгийг эх сурвалж хэллээ. Магадгүй ажил олгогчийн зүгээс хүчээр шилжүүлсэн гэх маргаан ч ажилчдын дундаас гарч болох юм. Өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгуулиар ч “Тавантолгой түлш” компанийн данстай ажилчид сонгуулийн сурталчилгаа хийж явсан тухай хэвлэлүүд дэлгэж л байсан санагдана. Ингэхэд М.Ганбаатар захиралтай “Тавантолгой түлш” компани Улаанбаатар хотыг түлшээр хангах ёстой юу, МАН-ын сонгуулийн штаб шиг ажиллах ёстой юу гэдэг асуулт хариултгүй үлдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Тариаланч иргэн, аж ахуйн нэгжүүдэд 6984 мянган литр дизель түлш олгожээ

Хаврын тариалалтыг хэвийн явуулах зорилгоор тариалалтын шатахууныг 3400 төгрөгөөр...

ЖДҮХС-гийн зээлийн хугацааг 7 жил болгож сунгаснаар аж ахуйн нэгжүүд мөнгөн урсгалаа хэмнэж, ажлын байр нэмэгдэнэ

Засгийн газрын хуралдаанаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй...

2025 оны ургацаас 977 тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 25 дугаар тогтоолоор...

Дорнод аймагт бүртгэгдсэн 2 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.04.18) 16:00 цагийн байдлаар Дорнод аймагт...