Wednesday, April 23, 2025

Дөрвөн хүн нас барж, 983 тохиолдол бүртгэгджээ

Date:

ЭМЯ-наас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13635 хүнд шинжилгээ хийснээс  983 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 20655 болж нэмэгдсэн байна. Харин 24 цагийн дотор 406 хүн эдгэрч, нийт 11450 хүн эдгэрэн гараад байгаа юм байна. Өчигдрийн мэдээллээс хойш дөрвөн хүн коронавируст халдварын улмас нас баржээ. Нас барсан хүмүүсийн хувьд 70-85 насныхан байжээ. Өнөөдрийн байдлаар дотоодын халдварын улмаас 41 хүн нас бараад байна. 

Шинээр бүртгэгдсэн 983 тохиолдлын дотор гадаадас ирсэн 3 иргэнээс халдвар илэрсэн байна. Улаанбаатарт 895, орон нутагт 85 тохиолдол бүртгэгджээ. Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудыг аймгаар нь авч үзэхэд Дархан-Уулд 28, Орхонд 13, Увсад 3, Хөвсгөлд 54, Ховдод 2, Сэлэнгэд 2, Төв аймагт 4, Баянхонгор аймагт 1, Говьсүмбэрт 1, Дундговьд 3, Хэнтийд 3, Сүхбаатарт 18 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлын хувьд маш хүнд 57, хүнд 223, хүндэвтэр 791, хөнгөн 2060 хүн байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...