Saturday, August 22, 2026

ҮХЦ Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эсэхийг шийдэж чадсангүй

Date:

Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдааныг өнөөдөрийн товлон зарлаад байсан ч тодорхой шалтгаанаар хойшилжээ. Энэ нь маргааныг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах болсонтой холбоотой байна. Цэцийн гишүүн Б.Нанзаддорж хуралдаанд оролцохоос татгалзжээ.

 Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан хэлэлцэхээр товлосон байв. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэж иргэн Т.Доржханд нар үзэн Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Эдгээр заалт нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй холбоотой. Улмаар Т.Доржханд нарын иргэд өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй гэж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй нь Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж буй. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...