Saturday, May 23, 2026

НҮБ вакцины хуваарилалтад анхаарахыг уриалав

Date:

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антанио Гутерриш өчигдөр мэдэгдэл хийж “Цар тахлын эсрэг шударга, тогтвортой, уян хатан арга хэмжээ авч, улс орнууд 6 салбарыг сэргээх яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй” гэжээ.

Тэрбээр “COVID-19″ цар тахлын эсрэг вакциныг олон улсад жигд бус хуваарилсны улмаас дэлхийн эдийн засаг сүүлийн 90 гаруй жилийн хугацаанд тохиолдож байгаагүй ноцтой уналтад орж, улс орнууд өрийн хямралтай тулгарч байна. Цар тахлын эсрэг шударга хариу арга хэмжээ авч, эдийн засгаа сэргээх нь олон талт үзлийн шалгуур боллоо. Одоогийн байдлаар бид сайн дүн тавиулж чадахгүй байна. Тиймээс дараах зургаан салбарт яаралтай арга хэмжээ авах шаардлагатай” хэмээсэн байна. Тухайлбал: 

Нэгд, “COVID-19” цар тахлын эсрэг вакцины хуваарилалт.
Хоёрт, шаардлагатай орнуудад илүү их санхүүгийн туслалцаа үзүүлэх.
Гуравт, санхүүжилтийг илүү шаардлагатай газарт нь хүргэхийг баталгаажуулах.
Дөрөвт, өрийн хямралыг шийдвэрлэх үр дүнтэй арга хэмжээ авах.
Тавд, иргэдийн амьжиргаатай холбоотой салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх.
Зургаад, тогтвортой хөгжлийн зорилтууд ба уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх “Парисын хэлэлцээр”-ийг нааштай хэрэгжүүлж, тогтвортой, шударга арга замаар эдийн засгийн сэргээх зэрэг зургаан асуудалд анхаарлаа хандуулахыг уриалжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...