Wednesday, July 8, 2026

Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмыг баталжээ

Date:

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр болж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Дээд шүүхийн бүрэн эрхэд хамаарах хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.1-д Улсын Дээд шүүхийн бүрэн эрхэд “..танхим байгуулж, бүрэлдэхүүнийг батлах” гэсэн зохицуулалт шинээр орсон. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн тодорхой хугацаанд хүрэлцээгүйн улмаас 2300 орчим иргэний хэрэг шийдвэрлэгдэхгүй хуримтлагдаж, хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүссэнийг харгалзан тус танхимыг хоёр шүүх бүрэлдэхүүн зэрэг ажиллах боломжийг хангахаар зорьсон бна. Иймд нийт шүүгчийн хуралдаанаар дээрх заалтын дагуу Дээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг шинээр батлах асуудлыг хэлэлцээд Захиргааны хэргийн танхим 7, Иргэний хэргийн танхим 10, Эрүүгийн хэргийн танхим 8 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллахаар тогтов.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд олгосны дагуу Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмыг баталжээ.

Түүнчлэн “… хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяалал тогтоолгох” тухай өмгөөлөгч Н.Ариунболдын хүсэлтийг хэлэлцэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.4-т заасан үндэслэлд хамаарахгүй тул хүсэлтийг хангахаас татгалзах тогтоолыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас гаргав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн харвааны шилдгүүд тодорлоо

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа 07-р сарын...

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820...

Үзэмчин өвөө, зээ охин, морь гурав

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Гэгээрэл...