Tuesday, October 6, 2026

Гал түймэрт өртөж амь насаа алджээ

Date:

Баянзүрх дүүргийн 21-р хороо, Сэлбийн 41 тоот хашаанд гал гарч байна гэсэн дуудлагаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн 34-р ангийн томилгоот ээлжийн бүрэлдэхүүн өнөөдөр 18:43 минутанд дуудлага хүлээн авч 5 км замыг 5 минутад туулан 18:48 цагт очжээ. Иргэн Д-гийн хашаанд 5 ханатай гэр шатаж, 60 орчим насны эрэгтэй, иргэн Х галд өртөж нас барсан байжээ. Гал сөнөөгчид галын тархалтыг зогсоож, галыг бүрэн унтраасан байна. Өртөгч иргэн Х гэртээ ганцаараа байсан бөгөөд согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тодорч байгаа аж.

Шалтгаан нөхцлийг тогтоохоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Иймд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...