Thursday, May 21, 2026

Эзэнгүй айлын хашаа, гэр шар өвсний түймэрт өртжээ

Date:

Иргэд шар өвс шатаасны улмаас гэр байшин нь гал түймэрт өртөж өмч хөрөнгөөрөө хохирсоор байна. Тухайлбал өнөөдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Сурагчийн гудамжинд эзэн нь тодорхойгүй айлын хашаанд 0,7 га орчим газар өнжмөл шар өвс шатаж 5х6 метрийн хэмжээтэй байшин, 5-н ханатай гэр эд хогшлын хамт шатсан байна. Гал түймрийг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 34 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүн, Аврах ангийн бэлтгэл ээлж, ногоон бүсийн эргүүлийн нийт 13 алба хаагч 4 автомашинтай шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.

Иймд иргэд, олон нийт асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,  гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Владимир Путин, Ши Жиньпин нар уулзлаа

Тавдугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын...

Путины айлчлалын үеэр “Сибирийн хүч” төслийг хөндөн ярилцана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д албан ёсны айлчлал хийж...

ОХУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д айлчлал хийгээд буцсанаас ердөө...

Удирдах албан тушаалтан Н.Ш… иргэдийн нэр дээр зээл гаргаж, 520 сая төгрөг завшжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 5...