Wednesday, May 20, 2026

Салхитын мөнгөний ордтой холбоотой авлигын хэрэгт хураагдсан 1.4 сая ам.долларыг улсын орлого болгожээ

Date:

Авлигатай тэмцэх газраас Салхитын мөнгөний орд газартай холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.445.200 ам.долларыг эд мөрийн баримтаар хураан авсан байна.   

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/319 дүгээр тогтоолоор 1.445.200 ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхээр хянагдаж, эцэслэн хүчин төгөлдөр болсны дагуу Авлигатай тэмцэх газраас 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын дансанд дээрх хураагдсан мөнгийг шилжүүлжээ.  

Авлигатай тэмцэх газар нь 2020 онд мөрдөн шалгах ажиллагааны явцад 35.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 10.112.736.4 сая төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалаад байна.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Владимир Путин, Ши Жиньпин нар уулзлаа

Тавдугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын...

Путины айлчлалын үеэр “Сибирийн хүч” төслийг хөндөн ярилцана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д албан ёсны айлчлал хийж...

ОХУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д айлчлал хийгээд буцсанаас ердөө...

Удирдах албан тушаалтан Н.Ш… иргэдийн нэр дээр зээл гаргаж, 520 сая төгрөг завшжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 5...