Wednesday, May 20, 2026

Дэлхийн эрүүл мэндийн өдөрт зориулж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ

Date:

2021 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг Илүү шударга, эрүүл дэлхий ертөнцийг бий болгон  эрүүл мэндийн тэгш байдлыг хангах уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэндчилгээ дэвшүүлжээ. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улс Үндсэн хуульдаа хүн бүр эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй хэмээн хуульчилсан.
Хуулийн хэрэгжилтийг ханган хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор анхан шатны тусламж, үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж, үйлчилгээг төрөөс даах, алслагдсан орон нутагт амьдарч байгаа иргэдэд бүсчилсэн байдлаар төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, иргэдийг эрүүл мэндийнхээ улмаас санхүүгийн эрсдэлд орох явдлыг бууруулах зорилго бүхий эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх бодлогын баримтлан ажиллаж байн.
Монголд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс даруй 9,6 жилээр богино насалж хүн амын нас баралтын 60 гаруй хувийг эрэгтэйчүүд эзэлж, хүүхдийн эндэгдэл нийслэл хоттой харьцуулахад орон нутагт өндөр, орлогын түвшин багатай иргэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ авч чадахгүй байгаа асуудлыг анхаарч ажиллаж эхлээд байна.   
Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт -2030, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан эрүүл мэндийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ тусламж, үйлчилгээнээс “Хэнийг ч орхигдуулахгүй байх”, “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ыг сайжруулахад гол анхаарлаа хандуулан ажиллах болно.
Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Владимир Путин, Ши Жиньпин нар уулзлаа

Тавдугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын...

Путины айлчлалын үеэр “Сибирийн хүч” төслийг хөндөн ярилцана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д албан ёсны айлчлал хийж...

ОХУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д айлчлал хийгээд буцсанаас ердөө...

Удирдах албан тушаалтан Н.Ш… иргэдийн нэр дээр зээл гаргаж, 520 сая төгрөг завшжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 5...