Thursday, October 22, 2026

С.Зориг агсанд Улсын баатар цол нэхэн олгох санаачилга гаргав

Date:

АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Монгол улсыг үндэслэгч Чингис хаан гэдэг шиг, Ардын хувьсгалын удирдагч Сүхбаатар жанжин гэдэг шиг, Ардчилсан хувьсгалын удирдагч Зориг баатар гэж бид яагаад дуудаж болохгүй гэж?”

1990 оны дөрөвдүгээр сарын 07 буюу одоогоос 31 жилийн өмнөх энэ өдөр Ардчилсан нам анхдугаар их хурлаа хийж байв. Ийм учраас эл өдрийг АН-ын баярын өдөр гэж нэрлэн, дүрэмдээ зааж өгсөн байдаг аж. Энэ жилийн баярын арга хэмжээ С.Зориг агсны хөшөөн дээр болжээ. Энэ үеэр АН-ын шинэ дарга О.Цогтгэрэл хоёр томхон хэмжээний мэдэгдлийг хийв. Тэрбээр АН-аас салсан намууд, задарсан хэсгүүд, татгалзсан гишүүдээ эргэн нэгдэж АН-аа “бүтэн” болгохыг зорьж байгаагаа дуулгалаа. Мөн дөрөвдүгээр сарын 20 буюу С.Зориг агсны төрсөн өдрөөр түүнд Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох санаачилгыг Ерөнхийлөгчид хүргүүлэхээ дурдлаа.

Иймд өнөөдрөөс эхлээд ард иргэдийг С.Зоригт улсын баатар цол олгох санаачилгад нэгдэж гарын үсгээ зурахыг уриаллаа. Арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Социал демократ намын анхны дарга Б.Бямбажаргал, дүүргүүдийн АН-ын дарга нарын тэргүүтэй Ардчилсан намын гишүүд оролцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...