Friday, October 2, 2026

Шинээр 602 хүн халдвар авч, нэг хүн нас баржээ

Date:

ЭМЯ-наас цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд нийт коронавирусийн халдварын 602 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.Үүний 514 нь Улаанбаатар хотод, 88 нь хөдөө орон нутагт илэрчээ. Ийнхүү улсын хэмжээнд коронавирусийн халдвар авсан хүний тоо 10282 болсон байна. Коронавирусийн улмаас биеийн байдал нь маш хүнд байсан 60 настай эрэгтэй өчигдөр нас баржээ. Дотоодод халдвар тархсанаас хойш 12 хүн нас барсан байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн тохиолдлуудыг аймгаар нь авч үзвэл Хөвсгөлд 3, Ховдод 11, Булганд 4, Сэлэнгэд 4, Архангайд 17, Өвөрхангайд 5, Баянхонгорт 1, Төв аймагт 12, Хэнтийд 1, Дархан-Уулд 19 тохиолдол бүртгэгджээ.

ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээлэлд ХӨСҮТ-ийн Вакцинжуулалтын албаны дарга О.Дашпагма оролцож вакцинжуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хэвлэлийнхний асуултад хариулсан юм. Одоогоор улсын хэмжээнд 376373 хүн вакцинжуулалтад хамрагдаж, эхний тунгаа тариулаад байгаа аж. Цаашид өдөр бүр 30 мянган хүнийг вакцинд хамруулахаар ажиллаж байгаа гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хороо төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.01/...

Владимир Путин: ОХУ Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн

Украины асуудлыг зохицуулах хэлэлцээ эхлүүлэхэд ОХУ бэлэн гэж Ерөнхийлөгч...

Үндэсний баялгийн сангийн шинэчлэл, уул уурхайн салбарын төлөвийн талаар санал солилцлоо

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Төслийн удирдлагын газрын...

Улаанбаатарт газрын тосны агуулахын цогцолбор барихад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй...