Saturday, August 22, 2026

АН-ын Их хурал маргааш задгай талбайд болно

Date:

АН-ын даргыг ёсчлон батлах Их хурлыг өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдөр болсон ҮБХ-ны ээлжит бус хурлаар товлон зарласан гэж тус намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны талын удирдлагууд мэдэгдлээ. Тодруулсан, дөрөвдүгээр сарын 3-нд АН-ын Их хурлыг хуралдуулахаар товлон, зарласан юм байна.

Тиймээс маргааш болох Их хуралд 21 аймаг, 9 дүүрэг, 330 суман дахь АН-ын гишүүдийн төлөөлөл ирж оролцох юм байна. Нийт 1400 гишүүн АН-ын 8 дахь даргаар сонгогдсон О.Цогтгэрэлийг ёсчлон батлах Их хуралд төлөөлөгчөөр оролцоно гэж зохион байгуулагчид нь мэдэгдлээ. Коронавируст цар тахлын эрсдэлээс сэргийлж Их хурлыг танхимд бус задгай талбайд хийх юм байна. Их хурлын төлөөлөгчдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, хуралд оруулахдаа халууныг нь хэмжин, хүн хоорондын зайг баримталж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг чанд мөрдөн ажиллахаар ажлын хэсэг бэлтгэлээ базаагаад байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...