Sunday, November 16, 2025

“Нэг тархи нэгдсэн систем” төслийг 2021-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ

Date:

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар “Нэг тархи нэгдсэн систем” төслийг танилцуулжээ. Нийслэлийн салбар бүрд мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын засаглалыг сайжруулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үзүүлэх төрийн үйлчилгээний шат дарааллыг багасгах, үйлчилгээг цахимжуулах, нийслэлийн харьяа газруудын үйл ажиллагаандаа ашиглаж буй мэдээллийн системийг дахин төлөвлөх, орчин үеийн ухаалаг нэгдсэн системд шилжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын “Нэг тархи нэгдсэн систем” төслийг боловсруулан, 2021-2024 онд  хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Энэ хүрээнд нийслэлд тулгамдаж буй төрийн үйлчилгээний шат дамжлага, авто замын түгжрэл, авто зогсоолын хүртээмж, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах, авлига хүнд суртлыг бууруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлтэй холбоотой харилцааг технологийн шийдлээр сайжруулах, иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд, Иргэн, аж ахуйн нэгжийн цахим үйлчилгээний Онлайн бизнес төв, Хэсгийн ахлагчийн үйл ажиллагааг цахимжуулах, нийслэлийн татвар, төлбөр хураамжийн нэгдсэн тогтолцоо, Орон зайн дүн шинжилгээний нэгдсэн төв, Нийслэлийн Хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн хяналтын цогц систем, Хяналт, шинжилгээ, үнэлгээний мэдээллийн нэгдсэн систем, Аюулгүй хот зэрэг багтаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нүүдэлчдийн соёлыг сурталчилж буй “Морьт” амралтын газрынхан

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо нүүдэлчдийн соёл, зан заншил, өв...

Монгол хэлний судалгааны эрдэм шинжилгээний хурал боллоо

БНХАУ-ын Бээжин хот дахь Чинхуа их сургуульд Монгол хэлний...

Үндэсний бөхийн холбоо Б.Орхонбаяр арсланд талархал дэвшүүлжээ

"Netflix" компанийн "Physical Asia" олон улсын нэр хүндтэй телевизийн...

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудыг эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод...