Thursday, October 1, 2026

Д.Сумъяабазар: “Эко констракшн”-ыг хуулийн хүрээнд ажиллуул

Date:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр зарим барилгын ажил болон газрын маргаантай холбоотой асуудлыг яаралтай шийдэх чиглэлээр холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгсөн юм. Тухайлбал, Сэлбэ голын хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Эко констракшн”-ыг хууль дүрмийн хүрээнд ажиллуулахыг Хотын дарга үүрэг болгосон. Тэрбээр  “Эко констракшн”-ы гаргаж байгаа зохисгүй үйлдлийг яаралтай засаж, залруулж, хууль, журмын хүрээнд ажиллуулах хэрэгтэй. Шаардлагатай бол “Эко констракшн”-ы захирал С.Нямдаваагаар иргэдээс уучлалт гуйлга. Газар дээр нь дагуулж очоод танилцуул, тэр газрыг буцаагаад хэвийн байдалд нь оруулах арга хэмжээ ав. Норм, дүрэм, журмаа барьж ажиллах ёстой. Тэрийгээ зөрчвөл сануулаад, болохгүй бол газрын эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ ав” хэмээн ярилаа.

Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд үүсээд байгаа асуудлаар холбогдох аж ахуйн нэгжүүд рүү албан бичиг явуулах үүргийг өгсөн юм. Тэрбээр “Тэнд ногоон байгууламж, эсвэл цэцэрлэг байна. Дөрвөн байшингийн дунд дахиад байшин барина гэж байхгүй. Тийм учраас аж ахуйн нэгжүүд рүү цуцлах мэдэгдлийг нь хүргүүл” гэв.

Түүнчлэн “Улаанбаатар хотын амин судас бол хот төлөвлөлт. Бид зөв төлөвлөлт хийж байж хотын үнэ цэн өснө. Үүнийг дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Тиймээс зөв төлөвлөлттэй ажиллах ёстой” гэдгийг энэ үеэр онцолсон юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндэсний баялгийн сангийн шинэчлэл, уул уурхайн салбарын төлөвийн талаар санал солилцлоо

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Төслийн удирдлагын газрын...

Улаанбаатарт газрын тосны агуулахын цогцолбор барихад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй...

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий...