Tuesday, November 26, 2024

АТҮТ-өөс сургалтуудыг үе шаттай зохион байгуулж байна

Date:

Авто тээврийн үндэсний төвөөс хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор аймгуудын Авто тээврийн төвийн ажилтан, албан хаагчдад, мөн хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг гүйцэтгэх, зохион байгуулах гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудад тодорхой сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа ажээ.

Тухайлбал, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 21 аймгийн Авто тээврий төв болон Улаанбаатар хотын гурван авто буудлын нийт ажилтан, албан хаагч нарт 2021 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагаас онлайн сургалтыг хийн тээвэрлэлтийн бэлтгэл ажлыг хангах чиглэл, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин ажиллах заавар зөвлөмжүүдийг өгсөн байна. Мөн Улсын онцгой комиссын даргын 2021 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 21 дугаар тушаалаар “Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохицуулах түр журам” батлагдсантай холбогдуулан тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллага болон жолооч нарт зориулан мэдээлэл, мэргэжил аргазүйн зөвлөгөөг гуравдугаар сарын 01-ний өдөр өгч ажилласан байна.

Түүнчлэн хот хоорондын нийтийн тээврийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, гарч байгаа алдаа дутагдлуудыг хэрхэн арилгах, цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд болон жолооч хөдөлмөр, амралтын горимын талаарх нарийн мэдлэг олгох сургалтыг шат дараатайгаар 2021 оны гуравдугаар сарын 11-26-ны өдрүүдэд салбар, төвийн нийт ажилчид болон хот хоорондын нийтийн тээврийн нийт аж ахуйн нэгж байгууллагуудад зохион байгуулжээ. Цаашид Тээврийн прокурор болон Тээврийн цагдаагийн албатай хамтран тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаарх сургалтыг алба хаагчид, жолооч нарт зориулан хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Болор цом-42” наадамд айрагдсан шүлгүүдтэй танилцана уу

Оны шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом" наадам болж өнгөрлөө....

“Эрдэнэ Тавантолгой” ХК 512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...