Wednesday, September 30, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчдаас халдвар илрээгүй

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Сүүлийн өдрүүдэд мэдээллийн зарим сайтууд болон олон нийтийн сүлжээгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д коронавирусийн халдвар бүртгэгдсэн мэтээр буруу ташаа мэдээлэл олон түгээж байгаад харамсалтай байна” хэмээн онцолжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Шуурхай удирдлагаар хангах штабаас гаргасан уг мэдэгдэлд, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хотод байрлах Төв оффисын байр болон Тавантолгойн уурхайд ажиллаж буй нийт ажилтан, албан хаагчид, гэрээт болон туслан гүйцэтгэгч компанийн ажилтан, албан хаагчдаас коронавирусийн халдварын шинжилгээг тогтмол авч байгаа бөгөөд Ковид-19 коронавирусийн халдвар илрээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

Компанийн зүгээс “Тавантолгой ордын аюулгүй бүсэд хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу ажилтан тус бүрийн халдвар хамгааллын дэглэм чанд сахиулж, тогтмол ариутгал халдваргүйтгэл хийн ажиллаж байгаа бөгөөд цаашид иймэрхүү буруу ташаа мэдээлэл тарааснаар манай компанийн төдийгүй нийт уул уурхайн компанийн үйл ажиллагаа, борлуулалтад сөрөг нөлөө учруулж болзошгүйг анхааруулж байна” гэжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий...

Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна

Улсын Ургацын штабаас ургац хураалтын явцын мэдээг гаргажээ. Монгол Улсын хэмжээнд 2026...