Friday, August 14, 2026

“Эрдэнэс Тавантолгой”-н бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгэжээ

Date:

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн А-22 тоот тушаал, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 96 тоот тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй 24-36 сарын хугацаатай, нэг бүр нь 100,000 төгрөг болон 100 америк долларын нэрлэсэн үнэтэй, 2 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл (бонд)-ийг бүртгэжээ. Энэ нь санхүүгийн зах зээл дээрх хамгийн өндөр дүн бүхий бонд болж байгаа юм.

Тус компани нь энэхүү өрийн хэрэгслийг гурван үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 2.0 их наяд төгрөг хүртэлх санхүүжилт татан төвлөрүүлэх юм. Дотоодын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, цахилгаан станц, сайжруулсан түлшний үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэр зэрэг техник эдийн засгийн тооцоолол, байгаль орчны нөлөөллийн шинжилгээ бүрэн хийгдсэн томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна

“Чингис хаан баялгийн сан” нэгдэл “Төрийн өмчит компаниудын шинэчлэл-өвөлжилтийн...

Даян дэлхийн малчдын чуулган Улаанбаатар хотноо болж байна

Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг Бэлчээр...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...