Sunday, November 24, 2024

ОХУ АНУ дахь Элчин сайдаа эгүүлэн татжээ

Date:

ОХУ-ын Гадаад хэргийн яам өчигдөр буюу гуравдугаар сарын 17-ны өдөр мэдэгдэл нийтэлж, АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антоновыг эгүүлэн татсан тухайгаа мэдээлжээ. Ийнхүү Элчин сайдаа эгүүлэн татсаны шалтгааныг ОХУ, АНУ-ын харилцааны хэтийн төлөвийн талаар ярилцах шаардлагатай болсон гэж тайлбарласан байна.

Уг мэдэгдэлд тэмдэглэхдээ, АНУ-ын шинэ засгийн газар байгуулагдаад хоёр сар болох гэж байна. Удахгүй 100 хоног нь тохиох тул АНУ-ын Ерөнхийлөгч Байдены засаг захиргааны үйл ажиллагааны чиглэлийг үнэлэх шаардлагатай болсон гэжээ.

ОХУ, АНУ-ын харилцаа сүүлийн жилүүдэд хурцадмал байдалд байсаар ирсэн бөгөөд цахим аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал, зэвсгийн хяналт, бүс нутгийн халуун цэгийн асуудлаар хоёр улс ил тод санал зөрөлдөөнтэй байгаа юм. Эх сурвалжийн мэдээллээс үзвэл, АНУ-ын тагнуулын байгууллага энэ сарын 16-нд АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ОХУ Трампыг дэмжиж, Байдены сурталчилгааны багийг дарсан гэсэн тайлан гаргажээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков мөн 17-ны өдөр хэлэхдээ, 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцлоо гэж ОХУ-ыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нотлогдоогүй байна гэжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...