Sunday, November 24, 2024

ДЭМБ “AstraZeneca” вакциныг үргэлжлэн хэрэглэхийг зөвлөжээ

Date:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өчигдөр мэдэгдэл гаргаж, олон улс “AstraZeneca” вакциныг урьдчилан сэргийлэх зорилгоор түр хугацаагаар хэрэглэхээ цуцалсан боловч тус вакцины ашиг тус нь түүний эрсдэлээс давсан тул вакцинжуулалтыг үргэлжлүүлэхийг зөвлөж байна гэжээ.

Энэхүү мэдэгдэлд, ДЭМБ-ын Вакцины аюулгүй байдлын дэлхийн зөвлөх хороо одоогоор “AstraZeneca” вакцины аюулгүй байдлын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж байгаа бөгөөд Европын Эмийн агентлаг болон дэлхийн бусад зохицуулах агентлагуудтай холбоо тогтоон аюулгүй байдлын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэлтэй танилцаж байна гэжээ. Үнэлгээ хийж дууссаны дараа, ДЭМБ үр дүнг олон нийтэд нэн даруй мэдэгдэх юм байна. 

Европын холбооны зарим улсууд “COVID-19”-ийн эсрэг “AstraZeneca” вакциныг хийлгэсэн хүмүүст ховор тохиолддог цусны бүлэгнэлтийн эмгэг илэрсэн мэдээллийг үндэслэн түр хугацаагаар зогсоосон. Гэхдээ ихэнх орнууд дархлаажуулалтын хөтөлбөртөө “AstraZeneca” вакциныг үргэлжлүүлэн ашиглахаар шийджээ. “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалт нь бусад шалтгаанаар өвчлөх, нас барах явдлыг бууруулахгүй. Тромбоэмболик үйл явдлууд байнга тохиолддог. Цус бүлэгнэлт буюу венийн тромбоэмболизм нь дэлхийн хэмжээнд тархаж буй зүрх судасны өвчлөлийн гуравдугаарт ордог гэдгийг ДЭМБ мэдэгдэлдээ дурджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...