Sunday, November 24, 2024

Гашуунсухайт боомтод “COVID-19”-ийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

Date:

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхэллээ. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Гашуунсухайт нь Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмрээрээ хамгийн их ач холбогдолтой боомтуудын нэг. Нүүрсний экспортын голлох боомтын нэг тул энд ажилладаг бүх ажилтан, албан хаагч, тээврийн жолооч нарынхаа эрүүл мэндэд анхааран, өнөөдрөөс дархлаажуулалтыг эхлүүлэхэд бэлэн боллоо. 

Одоогоор Өмнөговь аймагт 13,000 тун вакцин авчирсан. Дархлаажуулалтыг эхний ээлжид уртын болон богинын тээвэрт явж буй 4,000 жолоочийг бүрэн хамруулна. Мөн ээлж солигдоход вакин хийлгэж чадаагүй жолооч нараа хамруулахаар төлөвлөөд байна. Вакцины дараагийн тун 28 хоногийн дараа хийгдэнэ. Вакцин сайн дурын үндсэн дээр хийгдэх тул та бүхэн сайтар бодолцож, бүрэн хамрагдахыг хүсье” гэлээ.

Гашуунсухайт боомт орчмын дөрвөн цэгт дархлаажуулалтыг явуулах бөгөөд өнөөдөр 500 гаруй хүнд коронавирусийн эсрэг вакцин хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн тус боомтод ойрын хугацаанд PCR шинжилгээний лабораторийг ашиглалтад оруулахаар болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...