Sunday, November 24, 2024

Дээд шүүхийн ажилтан Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргав

Date:

Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл “Б.Баасанцогтоос мөнгө авдаг шүүгч нарын баримт илэрч эхэллээ” гэсэн мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдөр хэд хэдэн сонин, сайтад нийтэлжээ.

Дээрх мэдээлэлд нэр дурдагдсан Т.Батдорж нь Улсын Дээд шүүхийн Тамгын газарт ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болно. Хэвлэлд Т.Батдоржийг 2019 оны хоёрдугаар сараас дансаараа мөнгө авсан гэж бичсэн байх бөгөөд Улсын Дээд шүүхээс гарснаас хойших үйл явдалд ийнхүү шүүхийн нэрийг хамаатуулснаараа олон нийтэд буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл болсон байна.

Мэдээлэлд нэр дурдагдсан Улсын Дээд шүүхийн Тамгын газрын ажилтан Н.Мөнхтулга нь өмгөөлөгч Б.Баасанцогттой ашиг сонирхлын байдал үүсгэсэн гэх байдлыг шалгаж, бодит байдлыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдөр гаргажээ. Авилгатай тэмцэх газраас энэ асуудлыг хуулийн хүрээнд шалгаад ирүүлсэн хариуг олон нийтэд мэдээлэх болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...