Sunday, November 24, 2024

Алтанбулаг боомтоор сүүлийн 24 цагт 41.9 тонн алим, 37 тонн зайрмаг оруулжээ

Date:

Замын-Үүдийн боомтоор өнгөрсөн 24 цагт нийт 72 тээврийн хэрэгсэл гарснаас 14 тээврийн хэрэгслээр 980 тонн нүүрс, нэг тээврийн хэрэгслээр 24 тонн ноос, таван  тээврийн хэрэгслээр 138 тонн шир экспортолжээ. Харин нийт 161 тээврийн хэрэгсэл орж ирсний 48 тээврийн хэрэгслээр 1885 тонн барилгын материал, 10 тээврийн хэрэгслээр 105 тонн гэр ахуйн бараа, 16 тээврийн хэрэгслээр 355 тонн хүнс, 24 тээврийн хэрэгслээр 498 тонн тоног төхөөрөмж, 43 тээврийн хэрэгслээр төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн, нийт 4046 тонн ачаа импортоор оруулж ирсэн байна.

  • Ханги боомтоор 69 тээврийн хэрэгслээр 6143.35 тонн нүүрс, найман тээврийн хэрэгслээр 798.2 тн төмрийн хүдэр, нийт 77 тээврийн хэрэгсэл гарсан. Импортын машин нэг орж ирсэн 78 тээврийн хэрэгсэл орж ирсэн.
  • Баянхошуу боомтоор 20 тээврийн хэрэгслээр 5533.82 баррель газрын тос оруулсан. 
  • Бичигт боомтоор 35 тээврийн хэрэгслээр 8925.12 баррель газрын тос, 28 тээврийн хэрэгслээр 2521.8 тонн нүүрс экспортолсон байна.
  • Булган боомтоор 91 тээврийн хэрэгслээр 6583.8 тонн нүүрс экспортолжээ. 
  • Шивээхүрэн боомтоор нүүрс ачсан 207 тээврийн хэрэгсэл гарч, ачаагүй 336 тээврийн хэрэгсэл орж ирсэн. Нүүрс тээврийн 550 жолооч БНХАУ-ын Сэхэ хилийн боомтод PCR шинжилгээ өгсөн.
  • Гашуунсухайт хилийн боомтоор нүүрс чингэлэг ачаатай 61 тээврийн хэрэгсэл, тэвш ачаатай 139 тээврийн хэрэгсэл, нийт 200 тээврийн хэрэгсэл гарсан.
  • Алтанбулаг боомтоор  хоёр тээврийн хэрэгслээр 41.9 тонн алим, нэг тээврийн хэрэгслээр 7.8 тонн тоног төхөөрөмж, хоёр тээврийн хэрэгслээр  30.6 тонн ундаа,  хоёр тээврийн хэрэгслээр 37 тонн зайрмаг, нэг тээврийн хэрэгслээр 31.9 тонн гахайн өөх, нэг тээврийн хэрэгслээр 40.2 тонн өндөг, 18.6 тонн сүүн бүтээгдэхүүн, нэг тээврийн хэрэгслээр 35.5 тонн тоног төхөөрөмж, нийт 21 тээврийн хэрэгслээр 263.6 тонн импортын ачаа оруулж ирсэн гэж ЗТХЯ-наас мэдээллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...