Sunday, November 24, 2024

Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтыг зохион байгуулж буй эмнэлгийн удирдлагатай цахим хурал хийв

Date:

2021 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд COVID-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтын ажлыг гүйцэтгэж буй Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга нартай цахимаар уулзалт хийв.
Уулзалтаар вакцинжуулалтад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдлөө. Тухайлбал, зарим дүүрэг эмч нарын ачааллыг тэнцвэржүүлж, сэлгэн ажиллуулах хэлбэрээр амраах цаг гаргаж өгч байна. Мөн зарим дүүрэг эмч нарын илүү цагийн хөлсийг яамнаас шийдсэн дор нь хуваарилж, гар дээр нь өгчээ.  Иймээс сайн ажиллаж буй дүүргийн удирдлагын ажлаас бусад нь суралцаж, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд анхаарууллаа.

“COVID-19”-ийн эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж буй дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын илүү цагийн мөнгийг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Эрүүл мэндийн сайд тушаал гарган Нийслэлийн эрүүл мэндийн газарт шилжүүлсэн. Гэтэл зарим дүүрэг нь 2021 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр эмч нартаа илүү цагийн хөлсийг шилжүүлсэн байна. Нэг хэсэг нь гуравдугаар сарын 5 гэхэд илүү цагийн ажлын хөлсийг эмч нарын дансанд шилжүүлжээ. Харин Хан-Уул, Баянзүрх дүүргийн хувьд эмч нарт илүү цагийн хөлсийг олгоогүй байна. Баянзүрх дүүргийн хэд хэдэн вакцинжуулалтын цэгээр ороход эмч нар илүү цагийн мөнгөө авч чадаагүй гэдгээ хэлж, шийдэж өгөхийг хүсчээ. Энэ асуудлыг нэн яаралтай буюу 2021 оны гуравдугаар сарын 15 гэхэд шийдвэрлэх чиглэлийг Баянзүрх болон Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга нарт Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэг болгов.

Нийслэлийн хэмжээнд өдөрт 15 мянга орчим иргэнийг вакцинжуулах ажлыг зохион байгуулж буй. Энэ үед эмч нарын ачааллыг анхаарч зохион байгуулалтаа хийхийг эмнэлгийн удирдлагуудад мөн зөвлөв. Цаашид хоёр дахь тунг хийж эхлэх үед вакцинд өдөрт хамруулах хүний тоо нэмэгдэнэ. Иймээс ачаалал өсөх учраас хаана хаанаа анхааралттай байж, алдаа гаргахгүй, зохион байгуулалтаа маш сайн хийж ажиллах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд анхааруулж, зохих арга хэмжээг шуурхай авч ажиллахыг чиглэл болгосон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...