Sunday, November 24, 2024

Б.Бямбадорж: Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн

Date:

лаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР руу шилжүүлж, ахиулсан юм. Үүнтэй уялдуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар захирамж гаргаснаа танилцууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж вакцинжуулалтын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Монгол Улс коронавирусийн дархлаажуулалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалт эхэлж, өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй хүнээ хамрууллаа. Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн нэг сая хүнээ дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдөр 44 цэгт 97 баг тогтмол ажиллаж байна. АстраЗенека вакцины давтан тун найман 7 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 10-наас эхэлнэ. БНХАУ-ын Синофарм вакцины давтан тун 28 хоногийн дараагаас буюу дөрөвдүгээр сарын 7-ноос эхлэх юм. Ирэх долоо хоногийн дундаас 50-64 насны иргэд,  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, 18-25 насныхныгаа вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...