Sunday, November 24, 2024

Сү.Батболдын Засгийн газрын нэмсэн татварыг “Рио Тинто” хүлээн зөвшөөрөн төлж эхэллээ

Date:

“Оюу толгой” компани өнгөрсөн пүрэв гаригт Монгол Улсын төрийн санд 230 тэрбум төгрөгийг шилжүүлсэн таатай мэдээг Засгийн газрын эх сурвалжуудаас зарласан. Энэ нь Татварын Ерөнхий газраас “Оюу толгой”-д тавьсан татварын акттай холбоотой төлбөр бөгөөд энэ долоо хоногт нэмж 420 тэрбум төгрөгийн төлбөр Төрийн санд шилжүүлэхээр болсон байна.

Лондонгийн арбитрын шүүх хүртэл сунжирсан уг татварын маргаантай холбоотой асуудлаар У.Хүрэлсүх болон Л.Оюун-Эрдэнэ нарын засгийн газрууд жил дамнуулан хэлэлцээрийн ширээний ард суусан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хувьд шаардлагатай тохиолдолд Дубайн гэрээг цуцлах саналтай гэсэн байр сууриа айлын талд тавьсанаа мэдэгдэж байсан. Ийнхүү урт хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд Оюу толгой татвараа төлж эхэллээ.

Энэ үлэмж хэмжээний татварыг Монголын тал нэмж авах асуудал 2011 онд Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газар Оюу толгойн гэрээнд оруулсан өөрчлөлтөөс үүдэлтэй юм. Тодруулбал, Сү.Батболдын Засгийн газрын үед Нидерланд Люксенбург зэрэг орнуудтай байгуулсан давхар татвараас чөлөөлөх хэлэлцээрийг УИХ-д өргөн барин цуцлуулж, Монголын талын 34%-д ноогдох зээлийн хүүн 9.9%-г 6.5% болгон бууруулж чадсан.

Ингэж Сү.Батболдын Засгийн газар Монголын талын төлөх зээлийн хүүг бууруулж, Оюу толгойн Монгол Улсад төлөх татварыг нэмэгдүүлсэн нь өнөөдрийг хүртэл Оюу толгойн гэрээг сайжруулахаар хэлэлцээрийн ширээнд суусан тохиолдлуудаас хамгийн амжилттай болсон хэлэлцээр гэж эдийн засагчид үнэлдэг.

Тухайн үед буюу 2009 онд “РиоТинто” гэрээний Татвар тогтворжуулах заалтаа бариад төлөхгүй гэж марган, Лондонгийн Арбитрт маргаан үүсгэтлээ заргалдсан. Энэ маргаан олон жил ч үргэлжилсэн. 2011 онд Сү.Батболдын Засгийн газар үүссэн байсан татварын цоорхойг хаах санал гарган шийдүүлсэн нь өдгөө “Оюу толгой” манай талаас тавьсан актын дагуу буюу манай улсын шаардлагыг биелүүлэх эрх үүсч, Монгол Улс нэмж 1 тэрбум гаруй долларын татварын ихэнх хэсгийг авч чадахаар боллоо.

Энэ талаар саяхан Сү.Батболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай улсын татварын байгууллагын тавьсан татварын акттай холбоотой маргааныг “Рио Тинто” Лондонгийн Арбитрын шүүхэд үүсгээд явж байгаа. Миний тэргүүж байсан Засгийн газар олон жилийн өмнө үүссэн байсан татварын цоорхойг хаах санал гаргаж шийдүүлсэний үр дүнд Монгол Улс үлэмж хэмжээний татвар нэмж авах, хүүгийн зардлаа бууруулах эрх нь үүссэн байгаа. Цаашид ч уг гэрээг сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн байсан.

Одоо Монгол Улсын Засгийн газрын гаргаж тавиад буй маргаанд Рио Тинто ялагдвал, 2011 оны нэмэлт өөрчлөлтөөр Монголд үлэмж хэмжээний татвар төлөх ёстой болно. Цаашид ч хэдэн зуун сая долларын орлого Монголд ирэх боломж улам нээгдэнэ. Ийнхүү Сү.Батболдын Засгийн газраас эхлээд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын Засгийн газруудын гавьяа гэж хэлж болох юм.

Эцэст нь хэлэхэд, Сү.Батболд “Оюу Толгой”-д давуу байдал үүсгэсэн гэх улс төрийн зорилго бүхий гүтгэлгүүд ийнхүү үнэнд гүйцэгдэж, харин ч Сү.Батболдын тэргүүлсэн Засгийн газар Оюу толгойн гэрээнд Монгол Улсад ашигтай өөрчлөлт оруулсан нь хэнд ч ойлгомжтой боллоо.

Б.НАРАН

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...