Saturday, April 19, 2025

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Date:

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр  Дэлхийн банкны Монгол Улс хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгч Андрей Михневыг хүлээн авч уулзлаа.
Суурин төлөөлөгч уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Тэрбээр мөн КОВИД-19 халдвартай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг онцлон тэмдэглэв.

Дэлхийн банк нь Монгол Улсад КОВИД-19 халдвартай тэмцэх явцад байнга  туслалцаа дэмжлэг үзүүлж буй бөгөөд 1 сая долларын тусламж бүхий хамгаалах хэрэгслийг эрүүл мэндийн салбарт хүлээлгэн өгөхөд бэлэн болсноо Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев мэдэгдэв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд дэлхий нийтийг хамраад байгаа цар тахалтай тэмцэхэд Дэлхийн Банкны зүгээс эрүүл мэндийн салбарт нэн  шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэлийг буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгож байгаа явдалд Эрүүл мэндийн сайдын зүгээс гүн талархалаа илэрхийлээ. Мөн уулзалтын хүрээнд хоёр тал хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар санал бодлоо солилцон зарим төслийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...