Thursday, April 10, 2025

Экспортын чиглэлтэй ААН, кластеруудад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Date:

Уул уурхайн салбараас хэт хамааралтай Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах Засгийн газрын бодлогын хүрээнд Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл” нь ХХААХҮЯ-ны дэргэд 2020-2023 оныг дуустал хэрэгжиж байна. Уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх зорилготой хэрэгжих уг төслийн нэг хэсэг нь ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх Түншлэлийн хөтөлбөр юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд экспортын чиглэлтэй доорх шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд 50 мянган ам.доллар, кластерт 100 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд уг хөтөлбөрөөс дэмжлэг хүртэгч нь төслийн зүгээс санхүүжүүлэх дүнтэй дүйцэхүйц зардлыг өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх юм.

Уг хөтөлбөрт экспортын чиглэл бүхий хөдөө аж ахуйд суурилсан боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээллийн технологи гэсэн салбаруудыг онцгойлон дэмжих бөгөөд зардлын хувьд шууд хөрөнгө оруулалт, экспортын чиглэлийн бус өдөр тутмын зардлыг дэмжихгүй. Санхүүжилтийн хүрээнд дэмжигдэх зардлууд:

  1. Экспортын маркетинг, ложистик, цахим худалдаа (Вэбсайт, брэндинг, сав баглаа боодол хөгжүүлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, гадаад сурталчилгаа, экспод оролцох зардал, гадаад зах зээлийн хэрэглэгчийн судалгаа, зөвлөх үйлчилгээ, цахим худалдааны сайт хөгжүүлэх гэх мэт)
  2. Үйлдвэрлэл, технологийн удирдлага (Бүтээмж нэмэгдүүлэх зорилготой ERP систем нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ гэх мэт)
  3. Чанарын удирдлага, сертификатжуулалт (Чанарын сертификатжуулалт, судалгаа хөгжүүлэлт, лабораторын шинжилгээ, тест гэх мэт)
  4. Төслийн шалгуур үзүүлэлт болон төслийн материал бүрдүүлэхэд шаардлагатай өргөдлийн маягт анкетыг www.edp.mn хуудсаар орж авна уу.

Утас:77111760, Имэйл: application@edp.mn, Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/ExportDevelopmentProject

Материал хүлээн авах хугацаа 2021 оны 3-р сарын 1-ээс 2021 оны 4-р сарын 15-ны хооронд үргэлжлэх бөгөөд аж ахуйн нэгж, кластеруудыг уг хөтөлбөрт оролцохыг Экспортыг дэмжих төслөөс уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ц.Гантулга: Олигархижсан төрийг засаж залруулахын тулд ардчиллын төлөөх намууд нэгдэх хэрэгтэй

Ард түмнээс бодитой дэмжлэг авч, өөрийн үзэл баримтлал, үйл...

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Засгийн газрын хуралдаан...

Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй...