Sunday, November 24, 2024

УУХҮЯ: Нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 24.6 хувийн өсөлттэй байна

Date:

Манай улс 2021 он гарсаар хоёрдугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд нийт гурван сая 322.8 мянган тонн нүүрс экспортолсныг УУХҮЯ тайлагналаа. Нүүрсний экспортын хэмжээ одоогоор өмнөх оны мөн үеэс 24.6 хувийн өсөлттэй байгаа юм.

Харин зэсийн баяжмалын экспорт 9.8 хувиар өсөж, 161 мянган тонн болжээ. Засгийн газар энэ онд нийт экспорт өмнөх оноос 29.5 хувиар өсөж, 7.9 тэрбум орчим ам.доллар хүрнэ гэж таамаглаж байна.

Өнгөрсөн онд уул уурхайн салбараас төсөвт 2.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь нийт төсвийн орлогын 24.3 хувийг бүрдүүлсэн байна. Цар тахлын улмаас төсөвт төвлөрүүлсэн орлогод эзлэх хэмжээ бага зэрэг буурч байсан юм.

Эх сурвалж: https://www.mmhi.gov.mn/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...