Saturday, April 19, 2025

Орон нутагт мал, амьтны халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх чиглэл өгчээ

Date:

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирал Б.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийн төв Сайншанд, Эрдэнэ, Өргөн сум, Өмнөговь аймгийн төв Даланзадгад, Ханбогд, Цогт-Овоо сум, Дорноговь аймгийн төв Мандалговь, Луус сум, Төв аймгийн Зуунмод суманд ажиллажээ.

Аймгуудын Мал эмнэлгийн газар, тасаг, нэгжийн малын эмч, төлөөлөлтэй уулзаж, ярилцан орон нутагт мал, амьтны халдварт, гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, отор нүүдэл, өвөлжилт, малын шилжилт хөдөлгөөнийг хянах, малын эрүүл мэндийг хамгаалах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар малын эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл чиглэл өгчээ. Мөн орон нутгийн малчид, мал бүхий иргэдэд Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогын талаар мэдээ мэдээлэл, малын эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөмж, зөвлөгөө өгч ажилласан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...