Sunday, November 24, 2024

Өмнөговь аймаг Тэмээний мал эмнэлэг байгуулна

Date:

Өмнөговь аймаг сүүлийн 17 жил тэмээн сүргээ тасралтгүй өсгөн, 2020 оны эцэст 166.8 мянган тэмээ тоолуулсан нь 2003 оноос хойш 96.6 мянган толгойгоор буюу 2.4 дахин өссөн үзүүлэлт юм байна. Өмнөговь аймгийг 2021-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрт тэмээн сүргийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилт тусгажээ.

Энэ хүрээнд хоёр бөхт тэмээний ашиг шим, физиологи, судлагдаагүй өвчнийг илрүүлэх, оношлох, эмнэл зүй эмчилгээний аргыг боловсруулан нэвтрүүлэх зорилгоор Тэмээний мал эмнэлэг байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Мөн тэмээний ашиг шимийг нэмэгдүүлэх, ингэний сүү, тэмээний ноосоор брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүний ашиг шим, чанарыг тодорхойлох шаардлагатай байгаа аж. Тэмээн сүргийн үнэлэмжийг нэмэгдүүлэх ажлыг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ санаачлан, аймгийнхаа төр захиргааны байгууллагатай хамтран ажиллаж байна.

Тэмээн сүргээ өсгөн үржүүлэх зорилгоор Өмнөговь аймаг олон ажлыг санаачлан хийсэн билээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар ингэ ботголох үеэр малчдад мөнгөн урамшуулал “Ботгоны мөнгө” олгосон нь тэмээ өсөхөд дэм болж, тэмээчдэд маш их урам өгч байв. Мөн 2015 онд “Галбын говийн улаан”, “Ханын хэцийн хүрэн” омгийн тэмээдийг үүлдрээр баталгаажуулсан түүхтэй. 2016 онд Өмнөговь аймагт “Монгол тэмээ-999” арга хэмжээг зохион байгуулсан юм. Дэлхийн Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох уралдаанд газар газрын хурдан 1115 тэмээ бүртгүүлэн оролцсоноос 1108 тэмээ барианы зурхайд орж, Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоож байв. 2019 оны 12-р сарын 14, 15-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор “Улсын аварга шалгаруулах хурдан тэмээний уралдаан” өмнийн цэнхэр говь нутагт анх удаа зохион байгуулагдсан. Тэмээн соёл уралдааны холбооноос зохион байгуулсан тус уралдаанд тэмээгээрээ алдартай говийн аймгуудаас гадна алс баруун Завхан, тэртээх зүүн хязгаарын Дорнод зэрэг 8 аймгийн тэмээчид 400 орчим шилмэл тэмээтэйгээ ирж оролцсон билээ. Улсын аварга шалгаруулах уралдааны үеэр тэмээчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж, 120 гаруй тэмээчид туршлагаа солилцож байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...