АН-ын Сахилгын хорооны шийдвэрийг үндэслэн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан тус намын дарга асан С.Эрдэнийг АН-ын гишүүнээс 8 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргажээ.
АН-ын Үндсэн дүрмийн хороо 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн хурлаар АН-ын гишүүн Л.Баттүвшингээс ирсэн өргөдлийг хянан хэлэлцсэн юм байна. Ингээд тус хурлаас ҮБХ-ны гишүүн С.Эрдэнийг АН-ын Үндсэн дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзэж хариуцлага тооцохыг намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд үүрэг болгосон байна.
Энэ дагуу АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан өчигдөр тушаал гарган С.Эрдэнийг намын гишүүнээс 8 жилийн хугацаатайгаар хасчээ.