Мьянмарын ерөнхийлөгч Вин Мюнь, Төрийн зөвлөх Аунг Сан Су Чи болон тус улсын эрх баригч нам Ардчиллын төлөө үндэсний лигийн зарим өндөр албан тушаалтныг өнөө өглөө үүрээр цэргийн хүчнийхэн баривчилж саатуулээ. Энэ талаар Мьянмарын эрх баригч намын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Аунг Сан Су Чи Мъянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайдын албан тушаалыг давхар эрхэлдэг юм.
Эх сурвалжийн мэдээлснээс үзвэл, Мьянмарын үндэсний телевизийн нэвтрүүлэг зогсож, нийслэл Небедду гаднын ертөнцөөс холбоо тасарчээ. Сүүлийн үед парламентын сонгуулийн үр дүнгээс болж Мьянмарын зэвсэгт хүчний тал болон Ардчиллын төлөө үндэсний лиг санал зөрөлдөөнтэй байсан юм.