Friday, April 18, 2025

Үндэсний бестселлер бүтээлийг албан ёсоор зарладаг болно

Date:

Нийслэлийн хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 20 орчим номын дэлгүүр байдаг. Дэлгүүр бүрт шилдэг борлуулалттай ном буюу бестселлер номыг танилцуулдаг булан бий. Хэрэглэгчид тухайн хэсэгт тавигдсан номыг хамгийн сайн борлуулалттай, хамгийн их уншигчидтай ном гэж дүгнэж, сонголт хийх тохиолдол олон. Харин бестселлерт тавигдсан ном бүхэн хамгийн олон уншигчтай ном мөн үү,  зохиолчид тодорхой тарифаар мөнгө төлж өөрийн бүтээлийг бестселлерт оруулдгийг та мэдэх үү.  

Энэ нь хэрэглэгчийг төөрөгдүүлэх, зөв мэдээллээр хангахгүй байх, нийтийн уншлагын чиг хандлагыг  хуурамчаар тодорхойлж байгаа явдал юм. Нөгөө талаас номын найруулга, үг үсгийн алдаатай номыг бестселлер болгож өргөмжилснөөр ялангуяа хүүхдүүдэд алдаатай бичих, буруу хэвшил суулгаж байна. Иймд ШӨХТГ, “Номын ертөнц ТББ”-тай хамтран дээрх асуудлыг цэгцлэх, ISBN авсан номууд стандарт хангаж байна уу гэдгийг тодорхойлох зорилготой хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Санамж бичгийн хүрээнд хамтарсан хяналт, шалгалт хийж борлуулалтын мэдээгээр Үндэсний бестселлер номыг тодруулах, олон нийтэд зөв мэдээлэл өгөх, ISBN-ийг ямар компани олгох вэ гэдгийг тодорхой болгон, номын стандартыг тогтоож, хэл найруулга, үг үсгийн алдаагүй номыг уншигчдад хүргэдэг байхын төлөө ажиллах юм байна.   

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...