УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томиллоо. МАН-ын Бага хурлаас түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, МАН-ын бүлгээс нэрийг нь Ерөнхийлөгчид хүргүүлснээр Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох саналаа өнөөдөр УИХ-д оруулсан юм. Ингээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, түүнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн юм. Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэ Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэн дэмжиж, баталжээ.
Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо
Date: