Sunday, November 24, 2024

Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн дурсгалд хүндэтгэл үзүүллээ

Date:

Хорьдугаар зууны Монгол цэргийн домогт жанжин, Монгол үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, Манлай баатар ван Жамсрангийн Дамдинсүрэн 1920 оны есдүгээр сарын 11-нд баривчлагдан, Хятадын шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд 107 хоног хоригдон, 1921 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр таалал төгссөн юм. Өнөөдөр түүний баатарлагаар амь үрэгдсэн өдрийг хүндэтгэн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Урансувд, “Баргын төв” ТББ-ын тэргүүн Ц.Түмэн, Гурванзагал сумын уугуул, өндөр настан, барга Х.Чимэдрэгзэн нар Дорнод аймгийн музей дэх Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн танхимд байрлах дурсгалын хөрөгт нь хүндэтгэл үзүүллээ.

Манлай баатар ван Ж.Дамдинсүрэн Хятадын шоронд “Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй” хэмээн өгүүлж босоогоороо амьсгал хураасан ба “Төр улсын хэргийг амьд хүмүүн хөдөлгөдөг аваас тогтсон суурь ану амь бие хайр үгүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог” хэмээн айлдан гэрээсэлсэн байдаг. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлэхдээ: “Энэ онд Манлай ван Ж.Дамдинсүрэнгийн 150 жилийн ой тохиож байгаа бөгөөд орон нутгийн зүгээс ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг байгуулан, Монголын түүхэнд үлдээсэн түүний баатарлаг гавьяаг олон нийтэд таниулах, ард иргэдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх зэрэг олон үйл ажиллагааг төлөвлөөд байна. Мөн Гурванзагал сумын нутагт орших түүний шарилыг онголсон газрыг тохижуулж, сэргээн засварлана. Бид аймаг орон нутгаасаа төрсөн нэрт зүтгэлтэн, эх орончдоороо бахархаж, асар их үнэ цэнээр олдсон нутгаа улам хөгжүүлэхийн төлөө хичээх хэрэгтэй” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...