Friday, April 18, 2025

“Ойн түүх”-тэй нөхөрлөсөн хүүхдүүд уйдах завгүй болжээ

Date:

Хөл хорионы үед хамгийн их уйдаж, өдрийг хэрхэн өнгөрүүлэх вэ гэж санааширч суугаа хүүхэд багачууд олон байна. Ухаалаг утас, зурагтнаас өөр зугаацах зүйлгүй хүүхдүүдээ дэлгэцийн хамааралтай болох вий гэж олон эцэг эх санаа зовж буй.

Тэгвэл ийм үед GM энтертайнмент, “June ” продакшны хамтын уран бүтээл “Ойн түүх” хүүхдийн кино контент энэ сарын 12-ноос бүх IPTV-ээр гарч эхэллээ. Уг контент гарсан цагаасаа олны талархлыг хүлээгээд байна. Энэхүү бүтээлийн найруулагчаар Г.Золбоот, хоёрдугаар найруулагчаар Г.Мэндбаяр ажиллажээ.

Уран бүтээлч ах,эгч нар нь багачууддаа зориулан хүүхдийн үлгэрийг дүрсжүүлэн маш сонирхолтой хэлбэрээр хүргэж байгаа нь энэ. Өнөөдөр хүүхдэд зориулсан уран бүтээл ховор,тэдний дотоод ертөнц рүү “өнгийсөн” ном зохиол, жүжиг кино ч хуруу дарам цөөхөн байгаа цагт “Ойн түүх” ийнхүү хүүхэд багачуудтайгаа баяртайгаар уулзаж байна.

Та бүхэн үзэж амжаагүй бол IPTV “Ойн түүх” кино контентыг заавал үзээрэй. Хөл хорионд байгаа хүүхдүүд уйдахааргүй “Ойн түүх”-тэй боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...