Saturday, April 19, 2025

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Date:

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралджээ. Энэ оны нэгдүгээр сарын 01-нээс шинэ удирдлага, бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхлээд буй Үндэсний зөвлөл хурлаараа МҮОНРТ-ийн Үйлдвэрчний эвлэл болон ажилчдынх нь шаардлагын дагуу саяхан ерөнхий захирлаар томилогдсон Н.Дэмбэрэлийн асуудлыг хэлэлцэж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Н.Дэмбэрэл нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нд уг албан тушаалд томилогдсон юм. 

Түүний оронд Г.Гэрэлийг МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргажээ.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар сар хүрэхгүй хугацаанд ажиллаад чөлөөлөгдөж буй Н.Дэмбэрэл нь хүүхдийн эмч, эдийн засагч мэргэжилтэй бөгөөд 2006-2008 онд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2012 оноос МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга, 2015 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2018 оноос Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний брэндийн зөвлөлийн ажлын албаны даргаар тус тус ажиллаж байжээ.

Эргэн сануулахад өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 21-нд болсон МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад,

  • МҮОНР-ийн дэд захирал Г.Гэрэл
  • “Саунд Монголиа” компанийн гүйцэтгэх захирал М.Уянга
  • МҮОНРТ-ийн сэтгүүлч Г.Агааноров,
  • ММ агентлагийн захирал асан Р.Гандиймаа,
  • ММ агентлагийн редактор асан А.Энхтуул,
  • Үндэсний брэндийн ажлын албаны дарга Н.Дэмбэрэл,
  • УИХ-ын даргын зөвлөх, сэтгүүлч С.Баярмөнх,
  • ММ агентлагийн хөтлөгч Г.Чоглоонамжил,
  • ТВ5 захирал асан Э.Дагиймаа
  • МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Цондовдорж,
  • МҮОНРТ-ийн сэтгүүлч А.Бүрэнбаатар,
  • “Плэй бой” сэтгүүлийн эрхлэгч Н.Болормаа,
  • МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Ш.Бямбацогт
  • Харилцаа холбоо зохицуулах С.Адьяасүрэн
  • Монгол брэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий
  • МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга А.Энхзул
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр нарын 17 хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...